Little White Dress
- Nunu

- May 5, 2020
- 1 min read
ЖИЖИГ ЦАГААН ДААШИНЗ
Хүн бүрд нэг бяцхан цагаан даашинз заавал байх ёстойг тэр бүр мэддэггүй нь харамсалтай. Энэ бол зуны сайхан өдөр эсвэл амралтад яваад ирэхдээ наранд шаргалтсан алтлаг арьсаа гайхууланхан эрвээхий шиг дэвэн хүмүүсийн шүлсийг гоожуулахад өмсдөг эд юм. Үүнийг өмссөн эмэгтэйн нүүрэнд аз жаргалтай инээмсэглэл илрэхгүй байна гэж үгүй ээ.

ЦАГААН ШӨНИЙН ЗӨВЛӨГӨӨ
Алтлаг, мөнгөлөг эсвэл биеийн өнгөтэй гутал өмсөх хэрэгтэй.
Маш цэвэрхэн гоёл чимэглэл хэрэглээрэй.
Ханцуйгүй дэрвэгэр, цэвэр даавуун материалтайг сонговол хамгийн урт настай байх болно.
Хэрэв дэрвэгэр загвар таны стиль биш бол эрэгтэй сорочкон цамцархуу хэлбэрийн шулуун урт загварыг сонгож, нарийн цэвэрхэн бүсээр чимээрэй.













Comments