top of page

TUXEDO-STRIPE PANTS

  • Writer: Nunu
    Nunu
  • Jun 18, 2016
  • 1 min read

Сайнхан амарцгаасан уу? Залуусаа. Өчигдөр амралтын өдрөө их адал явдалтай өнгөрөөлөө. Лагер дээрээ очиж мод суулгаад дараа нь цааш мэлхий хад, гүнжийн сүм ороод л ... Бас усан бороо, цасан шуурга, хуй салхи гээд байгалын 4 улиралын турш бидэнд харуулдаг зүйлсийг нэг өдрийн дотор үзлээ. Энийг л байгалын гайхамшиг гэх байх даа.

За гол яриандаа орий. Өглөө боссон чинь гадаа сэрүүхэн байхаар нь аймаар их баярлалаа. Надад халуунд хайлж урсаж байснаас сэрүүхэнд дулаалчихаад явсан нь дээр санагддаг юм. Ер нь яг одоо гадаа байгаа цаг агаар хувцаслалтанд их зүгээр. Өнөөдөр бидний хэтэрхий ажил хэрэгч, хэтэрхий гоёлын зөвхөн дээд зэргийн хүлээн авалтанд л өмсөнө гэж боддог токсидоны өмдийг бүр тэч бүү хэл хослолоор нь ч өдөр тутамдаа өсмхөд санаа зовхооргүй болсон гэдгийг зарлан тунхаглаж байна. Сүлийн үед заавал хар дээр торгон канттай уламжлалт хэлбэрийг нь биш цагаан дээр хар, хар дээр цагаан, бүүр яагаан дээр гээд олон хувилбартай болсноос бид өдөр тутамдаа шаргал дээр хар канттайг нь өмсөх их зүгээр санагдлаа. Яг одоо цаг агаарт өнгө нь яг зохино дээр нь их содон харагдана. За тээд та нар минь туршаад үзээрэй.

 
 
 

Comments


INSTAGRAM

FOLLOW @NUNUANDNANA

2017 copyright ©  by NUNU NANA Co.ltd

bottom of page