LIP SCRUB
- Nunu

- May 21, 2016
- 1 min read
Өчигдөр амалсан ёсоор уруулны үхжсэн арьсыг гуужуулагчийг гэрийн нөхцөлд яаж хийхийг зааж өгөе.


Бидэнд юу хэрэгтэй вэ?:
Өтгөн кокосны цэвэр тос 15мл
Зөгийн бал 5мл
Бор элсэн чихэр 5мл
Хэмжигч халбага
Хутгах халбага
Жижиг шил
Наадаг хаяг

Холих савандаа кокосний тосоо хийж дээр нь зөгийн балаа нэмээрэй. Ер нь кокосны тос нь биеийн арчилгааны тосны найрлаганд ордог ба гайхалтай үнэртэй байдаг. Хэрэв тос чинь хэт хайлсан бол хөргө хэт хүйтэн бол бас зөгийн балтайгаа холигдохгүй шүү.

Дараа нь бор элсэн чихрээ нэмж өгнө. Тэгээд сайтар зөөлөн хутга.

Зуурмагаа шилэн савандаа хягт хийнэ.

Энэ бол хамгийн гоё хэсэг нь. Дээр нь нэрийг нь бичиж хаяглана. Олон гоё нэр олдоно гэдэгт итгэлтэй байна.
За баяр хүргэе!!! Чи чадлаа, гуужуулагчаа өрөөний темпратурт гэрэл багатай газар хадгалж болно. Хэрэглэх үедээ 10-15 минут зөөлөн массаж хийж уруулынхаа арьсыг гуужуулаарай. Одоо уруулаа будах анхны алхамаа хийлээ гэсэн үг. Үүний дараа будана гэж ажил бий. Будхад бас учир жанцан байгаа болхоор дараа хэлэе. Харин хэзээ вэ? Та нар хэлээрэй. Олон л хүнд хэлмээр байна шүү.




Comments