top of page

ACCESSORY REPORT

  • Writer: Nunu
    Nunu
  • Jul 18, 2015
  • 1 min read

Яг одоо ямар аксесуар трэнд болоод байгаа бүгдээрэй сонирхуулая.

Рэтро рам Энэ миний хамгийн дурлаад байгаа трэнд байна. Өнгөрсөн жилийнхээ хувцасыг ахиад өмссөн ч болно. Ганцхан ийм рамтай шил таны гадуур хувцасыг шал өөр харагдуулна. Бүх хувцасаа шинэчилчихсэн л юм шиг харагдуулна.

Төмөр бүс. Төмөр бүсийг Боксдоод ялсан аваргууд л зүүдэг гэж бодсон бол үгүй юм байнаа. Энгийн бид ч бас зүүх цаг ирсэн байна. Цулгуй төмөр бүс хувцасанд чинь шал өөр өнгө аяс нэмнэ

Том хүзүүний зүүлт Нэлээн томхон зүүлтнүүдийг яг одоо сүлжмэл цамцан дээрээ, сорочигныхаа гадуур зүүгээд үз. Яг өдийд манайд нэг сааралдуу хувцасладаг шүү дээ. Яг энэ л үед ганцхан ийм зүүлт яаж өнгө загвар нэмхийг хараарай. Бас туршаарай.

Унждаг ээмэг Иймэгхүү том унждаг ээмгийг зөхвөн гоёлд л зүүдэг гэж битгий бодоорой. Ямар ч энгийн хувцасан дээр чимэг болж энэ трэндэд орж ирж байна.

Дөрвөлжин өсгийт Дээхэнэ үед өмсдөг байсан энэ өсгий иргэж ирж явна. Эмэгтэйлэг эгдүүтэй харагдуулдаг энэ өсгийг энэ жилжингээ өмсөх бололтой.

 
 
 

Comments


INSTAGRAM

FOLLOW @NUNUANDNANA

2017 copyright ©  by NUNU NANA Co.ltd

bottom of page